Хот хоорондын замын хураамж шалгах, төлөх

Хот хоорондын авто замын хураамжаа улсын дугаараар шалгаж, онлайнаар төлөөрэй.

Хот хоорондын авто замын төлбөр авах цэгээр (хаалга) өнгөрсний хураамжийг автомашины улсын дугаараар шалгаж, онлайнаар төлнө.

Хэрхэн ашиглах вэ

  1. Автомашины улсын дугаараа (0000УБА) оруулна.
  2. Төлөгдөөгүй хураамжууд жагсаалтаар гарна: төлбөр авах цэг, дүн, огноо.
  3. Төлөх хураамжуудаа сонгоно ("Бүгд"-ээр бүгдийг нь сонгож болно).
  4. Төлбөрийн задаргаа (дүн, үйлчилгээний шимтгэл, нийт дүн)-г шалгаад төлбөрийн хэрэгслээ сонгоно. QPay-г сонговол QR кодыг банкны аппаараа уншуулж эсвэл жагсаалтаас банкны аппаа сонгож төлнө.
  5. НӨАТ-ын баримтаа хувь хүн эсвэл байгууллага (байгууллагын регистрээр хайж) гэж сонгоод, баримт очих имэйлээ оруулна.
  6. Төлбөр амжилттай болсны дараа цахим баримтын сугалааны дугаар, ТТД, QR код харагдана.

Түгээмэл асуулт

Замын хураамжаа юугаар шалгах вэ?
Зөвхөн автомашины улсын дугаараар.
Хэд хэдэн хураамжийг нэг дор төлж болох уу?
Болно. Жагсаалтаас сонгоод нэг төлбөрөөр төлнө.

Бусад үйлчилгээ

Gerege киоск — төлбөрөө улсын дугаараар шалгаж, онлайнаар төлөөрэй. Киоскуудын байршлыг https://kiosk.gerege.mn/kiosk_location/ хуудаснаас харна.