Автомашины татвар шалгах, төлөх

Тээврийн хэрэгслийн албан татвараа улсын дугаараар шалгаж, онлайнаар төлөөрэй.

Тээврийн хэрэгслийн албан татварыг улсын дугаар болон эзэмшигчийн регистрийн дугаараар шалгаж, жил жилээр нь онлайнаар төлнө.

Хэрхэн ашиглах вэ

  1. Автомашины улсын дугаараа (0000УБА) оруулна.
  2. Эзэмшигчийн регистрийн дугаарыг (2 үсэг, 8 тоо) оруулна. Овог, нэр баталгаажуулалт болж харагдана.
  3. Машины марк, модел болон он бүрийн татвар (задаргаа, нийт дүн, төлөв) хүснэгтээр гарна.
  4. Төлөх оныхоо "Төлөх" товчийг дарна.
  5. Төлбөрийн задаргаа (дүн, үйлчилгээний шимтгэл, нийт дүн)-г шалгаад төлбөрийн хэрэгслээ сонгоно. QPay-г сонговол QR кодыг банкны аппаараа уншуулж эсвэл жагсаалтаас банкны аппаа сонгож төлнө.
  6. НӨАТ-ын баримтаа хувь хүн эсвэл байгууллага (байгууллагын регистрээр хайж) гэж сонгоод, баримт очих имэйлээ оруулна.
  7. Төлбөр амжилттай болсны дараа цахим баримтын сугалааны дугаар, ТТД, QR код харагдана.

Түгээмэл асуулт

Татвар шалгахад юу хэрэгтэй вэ?
Автомашины улсын дугаар болон эзэмшигчийн регистрийн дугаар.
Хэдэн оны татварыг харж болох вэ?
Төлөгдөөгүй татвар он оноор нь гарч, он бүрийг тусад нь төлнө.
Баримт авах уу?
Тийм. НӨАТ-ын цахим баримт имэйлээр очно.

Бусад үйлчилгээ

Gerege киоск — төлбөрөө улсын дугаараар шалгаж, онлайнаар төлөөрэй. Киоскуудын байршлыг https://kiosk.gerege.mn/kiosk_location/ хуудаснаас харна.