Тээврийн хэрэгслийн даатгал онлайнаар хийлгэх

Тээврийн хэрэгслийн даатгалын компаниа сонгож, даатгалаа онлайнаар хийлгээрэй.

Даатгалын компаниа сонгож, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээ онлайнаар байгуулж, төлбөрөө төлнө. Хувь хүн болон хуулийн этгээд (гэрчилгээнд өмчлөгч нь банк, ББСБ, байгууллага бол) даатгуулж болно.

Одоогоор B ангиллын тээврийн хэрэгсэл даатгана. Даатгалын хураамжийг тээврийн хэрэгслийн үнэлгээ (10 саяас 500 сая төгрөгийн хооронд) болон сонгосон багцаар тооцно.

Хэрхэн ашиглах вэ

  1. Даатгуулагчийн төрлөө сонгоно: хувь хүн эсвэл хуулийн этгээд.
  2. Даатгалын компаниа сонгоно.
  3. Автомашины улсын дугаараа оруулна — марк, модел, өнгө, ангилал харагдана.
  4. Өмчлөгч (иргэний эсвэл хуулийн этгээдийн регистрийн дугаар) болон даатгуулагчийн нэр, хаяг, имэйл, утсыг оруулна.
  5. Тээврийн хэрэгслийн үнэлгээг оруулж, даатгалын багцаа сонгоно — даатгалын хураамж автоматаар бодогдоно. "Хамгаалалт харах"-аар багцын хамгаалалтыг үзнэ.
  6. Даатгалын гэрээтэй танилцаж баталгаажуулаад, "Төлбөр төлөх" дарж төлнө.

Түгээмэл асуулт

Ямар машиныг даатгах боломжтой вэ?
Одоогоор B ангиллын тээврийн хэрэгсэл.
Даатгалын хураамж хэрхэн бодогдох вэ?
Таны оруулсан тээврийн хэрэгслийн үнэлгээ болон сонгосон багцын хувиар.
Байгууллагын нэр дээрх машиныг даатгаж болох уу?
Болно. Гэрчилгээнд өмчлөгч нь банк, ББСБ эсвэл байгууллага бол "Хуулийн этгээд"-ийг сонгоно.

Бусад үйлчилгээ

Gerege киоск — төлбөрөө улсын дугаараар шалгаж, онлайнаар төлөөрэй. Киоскуудын байршлыг https://kiosk.gerege.mn/kiosk_location/ хуудаснаас харна.